Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан асуудал болон 123-р цэргийн ангид 21 албан хаагч сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл /2022.07.25/ хийлээ.
Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр: “Зэвсэгт хүчний хяналт, шалгалт үнэлгээ газар болон Зэвсэгт хүчний замын цэргийн командлаас хяналт шалгалт хийж, шалгалтаар тодорхой ажлууд хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын хууль тогтоож болон Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал гарсан. Зэвсэгт хүчний 167-р ангийн захирагчийг долдугаар сарын 25-ний өдрөөр тасалбар олгож, офицерын алба хаах гэрээг цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан албан тушаалтанг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаалаас чөлөөлсөн.
Талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөл байдлыг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагын болон шүүх шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа” гэв.
АДМИН








Нийгэм



