Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан асуудал болон 123-р цэргийн ангид 21 албан хаагч сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл /2022.07.25/ хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т. Сүхбаатар: “Зэвсэгт хүчний 123-р ангид гарсан сүрьеэ өвчин 2022 оны гуравдугаар сард анх оношлогдсон. Хугацаат цэргийн албан хаагч цэргийн албанд татагдахаас өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан. Үеэл нь уушгины олон тасалттай сүрьеэгээр өвддөг байсан судалгаагаар тогтоосон. Өвчний нууц үед тухайн цэрэг, цэргийн албанд татагдаж улмаар гуравдугаар сард уушгины сүрьеэ болж тухай нь ангид анхны тохиолдол болж бүртгэгдсэн. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв , Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаныхантай хамтран гурван удаагийн тандалтын ажиллагаа хийсэн. Сүүлийн тандалтын шинжилгээний явцад сүрьеэгийн 24 тохиолдол батлагдсан.
Бид наймдугаар сарын 15-наас дараагийн шаардлагатай эмчилгээ, оношилгооны бүлгийг ажиллуулна. Үүнээс хойш сүрьеэгийн тархалт харьцангуй хумигдах буюу идэвхгүй байгаа үед нь оношилж, эмчилж байна” гэв.
АДМИН








Нийгэм



