Dark Light
Нийгэм | 2022-07-25

Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь насыг авран хамгаалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллажээ.

Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж,

Баталгаат зам гүүрээр зорчин,

Голын усны ослоос урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22