Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай" 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө” (2022-2023)-ний дагуу
Ахлах ангийн суралцагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг ерөнхий боловсролын 20 сургуульд хэрэгжүүлнэ.
-Англи хэл сайн эзэмшсэн суралцагчид бусдынхаа англи хэлний түвшнийг ахиулахад зөвлөгчөөр ажиллаж, хамтран суралцах -“Зөвлөгч\ментор сурагч” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.
-Х-reading” зэрэг цахим номын санд түшиглэн, суралцагч, багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлнэ.
-Математик, байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулж эхэлнэ.
-Англи хэлний багш бус, бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэдийг англи хэлний багшаар хөрвөн ажиллах боломж бүрдүүлнэ.
-Лаборатори сургуулиуд дээр англи хэлний сургалтын танхим байгуулагдаж мэргэшсэн сургагч багш нар ажиллана.
-Үндэсний их сургуулиудад TESOL түвшний сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.
-Багш нарт TESOL зэрэг олгох сургалтуудыг дотоодын байгууллагууд, мэргэжлийн холбоо, гадаад хэлний төвүүдтэй хамтран зохион байгуулна.