Dark Light
Нийгэм | 2022-07-26

Франц: Агааржуулагч асаасан үед хаалгаа нээвэл торгууль төлнө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Франц улсын Экологийн шилжилтийн яамны сайд хатагтай Агнес Панниер Руначер эрчим хүчний сул хэрэглээ, хаягдлыг бууруулах хоёр санаачилга гаргажээ. Эдгээр санаачилга зарим бүс нутагт хэдийн хэрэгжиж эхэлсэн байна.

Юун түрүүнд эрчим хүчийг хэрэгцээгүй зарцуулахгүйн тулд дэлгүүр, худалдааны төвүүдэд агааржуулагч асаасан тохиолдолд хаалгаа заавал хаалттай байлгах заавар зөвлөмж өгсөн байна. Энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 750 хүртэл еврогийн торгууль төлнө.

Хоёрдугаарт аль ч төрлийн неон гэрэлтүүлэгтэй сурталчилгааны самбарыг шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл унтраах шийдвэрийг танилцуулжээ. Дээрх шийдвэрүүд нисэх буудал болон автобусны буудлуудад үйлчлэхгүй юм байна.

Экологийн шилжилтийн сайдын санаачилгыг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг 20 гаруй хувиар хэмнэнэ гэж үзжээ. Орос, Украины дайн гарсантай холбогдуулан Европт эрчим хүч, хийн нийлүүлэлт тасалдаж болзошгүй нөхцөл байдалтай байгаа үед эрчим хүчний хэмнэлтийн дүрэм журмыг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн Франц улсад хэт халуун цаг агаарын үзэгдэл үргэлжилж байгаа тул агааржуулагчийн хэрэглээ улам нэмэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02