Dark Light
Нийгэм | 2022-07-26

Нохой дайрсны улмаас 4 настай хүүхэд голд унаж энджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг 7 сарын 25-ны өдрийн 11:02 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 25 км замыг туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н /18 настай, эмэгтэй/-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганын суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд, Х /4 настай, эмэгтэй/-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22