Иргэн Ч.Мөнхбаярт холбоотой гэх хэрэгт ял оноосныг эсэргүүцэж өмгөөлөгчид нь мэдээлэл хийж байна.
Өмгөөлөгч А.Батдорж: “Тагнуулын ерөнхий байгууллага хуурамчаар нотлох баримт үйлдэж гэмт хэрэг үйлдэж байна. Прокурорын байгууллагын удирдлагууд цаанаа барьцаалагдсан гэж харж байна. Хятадын нэрээр ял оноосныг эсэргүүцэж байна. Хилс хэрэгт гүтгэж 10 жилийн ял оноосныг өмгөөлөгчид бид эсэргүүцэж байна”гэв.
Өмгөөлөгч Г. Баасан: “Монголын хуулийн тогтолцоо маш том гажуудалд орсны иргэн Ч. Мөнхбаярт холбогдох хэргээс харж байна. Шүүх нэг асуудлаар хоёр удаа хуралдахдаа хоёр өөр асуудлыг гаргаж ярьсан. Хуулийн хэрэглээ нэг мөр байх ёстой тийм ч зарчимтай. Хоёр удаагийн шүүх хуралд шүүгч Ж. Болдбаатар гэдэг хүн өөрөө орсон. Шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй, яллагч тал цагаатгаж тал мэтгэлцээн хийсний үндсэн дээр мэтгэлцээний дундаас шүүгч нар итгэлцэл үүсэж, хавтсанд ороод нотлогдвол зохих хуульд заасан баримтуудыг хангаж хүний хувь заяаг шийдэх тангарагтай. Гэтэл яллагч тал бидний гаргаж тавьсан баримтуудыг няцааж чадаагүй мөртлөө гэмт буруутай гэсэн хоёрхон үг хэлээд 10 жил хорих ял оноосон. Хятад улсын эсрэг гэсэн утга агуулгатай үг нэг ч байхгүй, прокурор, тагнуулын байгууллагууд хууль тогтоомжийнхоо хүрээнд ажлаа хариуцлагатай хийдэг байх ёстой. Шүүгч хүний хувь заяаг шийддэг. Гэтэл алх бариад сууж болохгүй. Ямар ч үндэслэлгүйгээр гэмт буруутайд тооцож, 10 жилийн ял оноосон бид давж заалдаж, үнэнийг олохын төлөө ажиллана. Хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болохгүй гэв”
АДМИН








Нийгэм



