Dark Light
Нийгэм | 2022-07-26

Ногоочдын мөнгөн урамшууллыг 9 сарын 1-нээс олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хүнсний ногоочдоо дэмжиж, 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүддээ 2022 оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн мөнгөн урамшууллыг олгохоор боллоо. 

Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь 

- Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй

- Газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (Plant.gov.mn) тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх

- Хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой юм. 

- Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ. 

Мөн дээрх системүүдтэй яаж холбогдох, урамшууллаа хэрхэн авах талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд 21 аймаг, сумд, нийслэлийн 9 дүүргийн хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтан,  ногоочдод мэдээлэл хүргэж, сургалт хийж байна. Тиймээс аймаг, орон нутаг, сумдын холбогдох албан тушаалтнууд урамшуулал олгох сургалтад хамрагдах хүсэлтэй ногоочин, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдээ суралцаж, чадавхжих, мэдээлэл авах боломж, орчин нөхцөлөөр хангаж ажиллахыг зөвлөе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22