Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлд зорчих иргэдийн анхааралд: Согино-Хайрхан дүүргийн 32-р хороо буюу Эмээлтийн нутаг дэвсгэр орчимд Улаанбаатар хотоос Баруун аймаг руу зорчих чиглэлд их хэмжээний бороо орсны улмаас зам хаагдсан байдалтай байна. Тиймээс үерийн усны түвшинг багасах хүртэл ус руу орохгүй байхыг анхааруулж байна. Их хэмжээний усархаг борооны улмаас үерийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Нийгэм | 2022-07-26
Сэтгэгдэл бичих