Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар ажиллаж байна.
Намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай холбоотой тариа, ногооны боловсролт, ургац хамгаалах үйл ажиллагаатай танилцан, тариаланчдын санал хүсэлтийг сонсож, холбогдох Байнгын хороо, яам, агентлагт уламжилна.
Төв аймгийн хэмжээнд 2022 онд үр тариа 58,764 га, улаанбуудай 51,425 га, төмс 12,526 га, хүнсний ногоо 1,649 га, таримал тэжээл 30,000 га нийт 135,738 га талбайд тариалалт хийх төлөвлөгөөтэй бөгөөд хаврын тариалалтаар нийт 119380 га-д тариалаад байна.