Dark Light
Нийгэм | 2022-07-26

Люксембургийн зүрх судасны төслийн 20 жилийн ой тохиож байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар, Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт 21 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж буй Зүрх судасны төслийн 20 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй Люксембургийн Гадаад болон Европын хэргийн яамны төлөөлллүүд, Люксембургийн Хөгжлийн Хамтын ажиллагааны агентлагийн төлөөллүүд, Бээжин дахь Люксембургийн элчин сайд, Монголын улсын Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны яам, Сангийн яамны удирдлагууд, ЭМ-ийн салбарын үе үеийн сайд, газрын дарга нар, Люксембург, Франц болон БНСУ-ын зүрх судасны мэргэжлийн зөвлөхүүд, эмнэлгийн удирдлагууд, Нийслэлийн болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, эмч нарын төлөөлөл болон төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, албаны хүмүүс оролцов.

 21 жилийн өмнө эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал болох нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах замаар Монгол улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулах зорилготой эхэлж байсан энэхүү төсөл үе шат бүртээ тавьсан зорилгодоо амжилттай хэрэгжиж байгаа билээ.

 Цаашид зүрх судлалын мэргэжилтнүүдийг улам чадавхжуулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чиглэлд Зүрх судасны үндэсний төвийг бүтээн байгуулах төслийг эхлүүлж шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулж, шаардлагатай бичиг баримт, хөрөнгө санхүүжилт татах тал дээр хичээн ажиллаж байна. Тус төслийн үр шимийг нийт Монгол Улсын 31 эмнэлэг, 11 мянган эмнэлгийн мэргэжилтэн шууд байдлаар хүртсэн бол оношилгоо эмчилгээ хийлгэсэн 800,000 гаруй иргэн, аюулт өвчнөөс амь нас аврагдсан 2,600 гаруй иргэн, тэдний ар гэрийнхэн төслийн үр шимийг шууд бусаар хүртэж, МУ-ын эрүүл мэндийн салбарт  21 жил тогтвортой хэрэгжиж, Монгол хүн ардын эрүүл мэндэд үлэмж их хувь нэмрээ оруулсан төсөл болсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02