Dark Light
Нийгэм | 2022-07-26

Үерийн усанд боогдсон 7 иргэний аюулгүй байдлыг хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 61-ийн гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орж, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

May be an image of outdoors

May be an image of 2 people and road

May be an image of outdoors


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22