Айл өрх, ААН, байгууллагын ирэх оны халаалтын улиралыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлсэн. Нийт 9 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байна.
2022.07.25-наас 8 сарын 05 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд
Жаргалан хотхон, Ривер гарден хотхон хүртэл, Баян Монгол хорооллоос 13 дугаар хороолол орчим, Нарантуул захаас Баянзүрх дүүрэг, Цэргийн госпитал, Сүнжингранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид, АШУИС-ын шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

АДМИН








Нийгэм





