Dark Light
Нийгэм | 2022-07-26

Үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үер буух эрсдэлтэй байршил,Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа
Өнөөдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна.  Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар  ажиллаж, усанд боогдсон  долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран, аюулгүй байдлын ханган ажиллалаа. Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17, 16, 8, 13, 38 дугаар хороонд Эрдэнэтолгой, Улаанхуаран, Техникийн зах дүүрэг орчимд үерийн усны 11 удаагийн дуудлага ирсний дагуу аюулгүй байдлыг хангасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22