Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн Паркт сагсан бөмбөгийн суурин талбайг байгуулах ажил амжилттай гүйцэтгэгдэж ашиглалтанд ороход бэлэн болоод байна.
Энэхүү талбай байгуулагдсанаар хүүхэд залуус “Park 3x3 Garden”-д сагсан бөмбөгийн спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, 3х3 шигшээ багууд бэлтгэл сургуулилтаа хангах, Дотоодын болон Олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжуудыг үүсгэж буй чухал хөрөнгө оруулалт юм.
Тус талбайд ирэх 8 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ФИБА 3х3 Энержи Сүхбаатар Дэлхийн гранпри болон Эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри зохион байгуулагдаж Дэлхийн шилдэг багууд Монгол улсад ирэх болно.
Тус талбай нь зөвхөн 3х3 төрлөөс гадна 5х5 төрлөөр тоглож болох бүтэн талбайгаас бүрдэж байгаа юм.
АДМИН








Нийгэм





