Dark Light
Нийгэм | 2022-07-27

Сүүлийн 24 цагт халдварын 367 тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940,726 болж нэмэгдэв. Илэрсэн халдварын: 178 нь Улаанбаатар хотод, 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр,  Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8,965 хүн хяналтад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22