Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Билүү толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 90 км-т/ “Хотон” нуурын эрэгт нэг ангийн 8 хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан 1 хүн хөл алдан живсэнийг аврах гэж араас нь орсон 1 хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг 7 сарын 25-ны өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 160 км замыг туулан 7 сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд мөн өдрийн 10:02 цагт “Хотон” нуурын 16 метр орчим гүн /эргээс 25 метр/-ээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн А/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 11:05 цагт нуурын 15 метр орчим гүн /эргээс 30 метр/-ээс иргэн Н/22 настай, эрэгтэй/-ын цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-07-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




