Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж Туул голыг бохирдуулж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Их тохойрол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Туул голоос шууд ус авч тунгаалгүй голд нийлүүлж байсан нэр бүхий иргэний үйлдлийг таслан зогсоож, 2022 оны 7 дугаар сарын 27-ы өдрийн 12:00 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар мэдэгдэн ажиллаж байна.
АДМИН








Нийгэм



