Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар “Бүрдэл майнинг” ХХК-ийн ус ашиглах эрхийг цуцалсан.
“Бүрдэл майнинг” ХХК-ийн үйл ажиллагаанд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хяналт тавин ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлээ.
Түүнчлэн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байх тул илэрсэн зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад ханджээ.

АДМИН








Нийгэм



