Dark Light
Нийгэм | 2022-07-28

"Хэрлэн" голд осолдсон эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар баг “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ “Хэрлэн" голын усанд ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 27-ны өдрийн 16:33 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 5 км замыг туулан 16:41 цагт очиж, 20:42 цаг хүртэл тус аймгийн ....  сумын харьяат Г /45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын 2 дугаар багийн “Модон гүүр" гэдэг газраас зүүн зүгт 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар хүртэл 15 км-т “Хэрлэн" голын усаар завиар урсаж, /2 удаагийн давтамжтай/ зохион байгуулсан байна. 7 сарын 28-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19