Dark Light
Нийгэм | 2022-07-28

Нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 30 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1,738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

 Зэс 936.7 тэрбум төгрөг,

 Нүүрс 562.0 тэрбум төгрөг,

 Алт 112.3 тэрбум төгрөг,

 Цайр 53.8 тэрбум төгрөг,

 Төмөр 26.6 тэрбум төгрөг,

 Хайлуур жонш 11.3 тэрбум төгрөг,

 Бусад ашигт малтмал 35.9 тэрбум төгрөг байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

Нүүрс 130.6 (30.3%) тэрбум төгрөг,

Цайр 8.8 (19.6%) тэрбум төгрөг,

Алт 6.1 (5.7%) тэрбум төгрөг,

Бусад 15.5 (76.3%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

Зэс 736.0 (44.0%) тэрбум төгрөг,

Төмөр 43.4 (62.0%) тэрбум төгрөг,

Хайлуур жонш 40.4 (78.1%) тэрбум төгрөг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22