Dark Light
Нийгэм | 2022-07-28

Долдугаар сарын байдлаар усанд 13 хүн осолдож, 7 хүн энджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны эхний долоон сарын байдлаар усны ослоор 20 хүн амь насаа алджээ. Тодруулбал, усанд осолдож 13 том хүн, 7 хүүхэд эндсэн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ. 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22