Dark Light
Нийгэм | 2022-07-28

Цагаан өмсгөлтнүүд тивийн аваргад багаараа оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ханжоугийн Азийн наадам нэг жилээр хойшлогдсноор наймдугаар сарын 4-7-нд Казахстаны Нур-Султан хотод Азийн АШТ-ийг зохион байгуулахаар болсон юм. Монголын жүдо бөхийн холбооноос бараг 10 гаруй хоногийн өмнө нь оролцох мэдүүлгээ өгсөн. Эмэгтэйчүүдийн ганцхан тамирчны нэр дутуу байсан бөгөөд 52 кг-ын жинд ОУХМ Б.Хорлоодой, Л.Сосорбарам нарыг хоёуланг нь сойхоор болж эцсийн мэдүүлэгт багтаажээ. Тэгвэл 48 кг-д нэрээ өгөөд байсан ОУХМ Б.Баасанхүү бэртлийн улмаас тивийн аваргыг өнжинө. Монголын цагаан өмсгөлтнүүд 1991 оны Осакагийн Азийн аваргаас хойш тасралтгүй оролцсноос 20 алт, 41 мөнгө, 85 хүрэл медаль хүртээд байна.

Нур-Султанд барилдах манай жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Энхтайваны Ариунболд, Энхтайваны Сумъяабазар

66 кг: Баттогтохын Эрхэмбаяр, Ёндонпэрэнлэйн Басхүү

73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар

81 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Ганбаатарын Наранцэцэг

52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Бишрэлтийн Хорлоодой

57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо

63 кг: Болдын Ганхайч

70 кг: Цэрэндуламын Энхчимэг

-78 кг: Батбаярын Эрдэнэт-Од

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22