Dark Light
Нийгэм | 2022-07-28

Олимпиадад оролцсон сурагчдад медаль гардуулан өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн нийслэл хотуудын олон улсын VI олимпиад нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй хотуудын 280 гаруй сурагч оролцсон байна. 

Тус олимпиадад нийслэл Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг найман сурагч оролцож, багийн дүнгээрээ гуравдугаар байр эзэлж, хүрэл медалиар шагнуулсныг “Монгол тэмүүлэл” химийн багш Б.Оюунбат танилцуулав. Тодруулбал, математикийн төрлөөр нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл, химийн төрлөөр Орчлон сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медалийг тус тус хүртжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22