"CHULSOON CLASSIC 2022"
Бодибилдингийн тэмцээн 2022 оны 9-р сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Бүгд Найрамдах Солонгос улсын алдарт тамирчин Hwang Chul Soon-ий нэрэмжит олон улсын зэрэглэлтэй Бодибилдинг Фитнессийн тэмцээн 200 сая төгрөгийн шагналын сантайгаар ирэх сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:
Тэмцээний зорилго ач холбогдол нь Бодибилдинг фитнессийн спортоор дамжуулан Монгол, Бүгд Найрамдах Солонгос хоёр улсын хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, тамирчид харилцан туршлага солилцох, Монголын бодибилдинг фитнессийн тамирчдын спортын замналд шинэ хуудас нээж өгөх, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг юм.
Мөн хамгийн гол зүйл нь тухайн тэмцээний үеэр ОУ-н нэр хүндтэй томоохон (АНУ, БНСУ, БНХАУ) компаниудын төлөөлөгчид ирж оролцогч тамирчдаас сонголт хийж тамирчны карьерт том хөрөнгө оруулалт хийх юм.
ТЭМЦЭЭНИЙ АНГИЛАЛ:
•bodybuilding: 60kg, 70kg, 80kg, 90kg, +90kg;
•classic physique: 170cm, 175cm, +175cm;
•figure: 160cm, 165cm, +165cm;
•bikini: 160cm, 165cm, +165cm;
•men's physique: 170cm, 175cm, 180cm, +180cm;
ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ: 100$
ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ:
2022 оны 8-р сарын 8-ны өдөр онлайн бүртгэл нээгдэнэ.
ТЭМЦЭЭНИЙ ШҮҮЛТ:
Тэмцээн Ifbb professional league-ийн дүрмийн дагуу явагдах бөгөөд олон улсын зэрэглэлтэй мэргэжлийн шүүгч нар шүүн явуулна.
АДМИН








Нийгэм




