Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчид "МиГ-29УБ" загварын сургууль, байлдааны сөнөөгч онгоцоор бие даасан анхны шалгах нислэгээ өчигдөр амжилттай гүйцэтгэлээ. Нислэгийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн нисгэгч нар болох хошууч Б.Батболд, ахмад Д.Гэлэгжамц, ахлах дэслэгч Б.Хэрлэн нарын агаарын зоригт шонхрууд анх удаагаа "МиГ-29УБ" онгоцыг эх орныхоо хөх тэнгэртээ хөөргөв.
Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Зэвсэгт хүчин хамгийн сүүлд буюу 1993 онд байлдааны сөнөөгч онгоцыг нисгэж байсан бол 29 жилийн дараа "МиГ-29УБ" Монголын хөх тэнгэрт ийнхүү хөөрлөө.
АДМИН








Нийгэм




