Dark Light
Нийгэм | 2022-07-28

Сүхбаатар аймагт хурц арслан төрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн 80 жилийн баяр наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 хүчтэн зодоглосноос Онгон сумын харьяат, "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "Нью Жуулчин" компани, ХХКХЦ-0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр долоо даван түрүүлж хурц чимэг хүртлээ. 

Тэгвэл Эрдэнэцагаан сумын заан Содбилэгийн Ган-Эрдэнэ зургаа давж үзүүрлэн заан, Онгон сумын заан Батхуягийн Адьяасүрэн  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын заан Цогтбаатарын Мөнгөншагай нар тав давж шөвгөрч аймгийн начин цол хүртлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22