Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “16-ын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 126 км/-т бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн Н шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс 7 сарын 28-ны өдрийн 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон 4 метрийн гүн цооногт /уурхайн зорилгоор ашиглаж байгаагүй/ гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн М/37 настай, эрэгтэй/ нь шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-07-29
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




