Эрт, эдүгээгийн арвин баялаг түүхтэй, хутагтын өлгий нутаг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт, Монгол Улсын Хошой Шилдэг аймаг- Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр аймгийн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д боллоо.
Монгол Улсын үүд хаалга, их хөгжлийн түүчээ болсон Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн Баяр наадмын нээлтийн арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга О.Батжаргал үг хэлж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар Дорнын говьчууддаа Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90,91 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүллээ.
АДМИН








Нийгэм




