Dark Light
Нийгэм | 2022-07-29

Монгол офицер НҮБ-ыг төлөөлж Чад улсад сургалт удирдан явууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол хүн НҮБ-ыг төлөөлж аюулгүй байдал, энх тайвны төлөөх сургалтыг Африкийн Чад Улсад удирдан явуулав.

Нью Йорк хотод байрлах НҮБ-ын төв штабт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2 хурандаа ажилладаг.

Түүний нэг, хурандаа Н.Нямжаргал нь Бүгд Найрамдах Чад Улсын нийслэл Джамена хотод “Үндэсний ахлах төлөвлөгч нарын дамжаа”-г амжилттай удирдан зохион байгуулжээ.

Дамжаанд Чад Улсын Зэвсэгт хүчний хошуучаас бригадын генерал хүртэл цолтой нийт 31 ахлах болон дээд офицерууд хамрагджээ.

Тус улс нь Малид явагдаж буй НҮБ-ын MINUSMA ажиллагаа (ажиллагааны эрсдэл хамгийн өндөр)-нд хамгийн их цэрэг хандивлагч улсын нэг бөгөөд цэрэг, цагдаагийн алба хаагчид илгээж буй тоогоор жагсаалтад 14 дүгээрт бичигддэг байна.

Монгол цэргүүд өнөөдөр гүйцэтгэх албан тушаалаас НҮБ-д удирдах хүртэл албан тушаал хашиж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Хурандаа Р.ЭНХБОЛД 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19