Dark Light
Нийгэм | 2022-07-29

18 алба хаагч цэргийн мэргэжлийн шүхэр, десантын III зэрэг эзэмшлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн 2021-2022 оны цэргийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Архангай аймгийн Өгий нуурт шүхрийн сургалт, дадлагын буултыг амжилттай зохион байгуулав. Энэ үеэр шинээр 18 алба хаагчид  цэргийн мэргэжлийн шүхэр, десантын III зэрэг эзэмшүүлэв.  

ЗХЖШ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан шүхрийн сургалт дадлагын буултыг зохион байгуулж явуулах дүрмийн дагуу далавчит болон бөөрөнхий гэсэн хоёр төрлийн шүхрээр, анхлан буугч нарт зориулсан танилцах шүхрийн буулт, зэвсэгтэй болон агаарт буудлага хийх, ачаатай буух, усны мандал дээр шүхрээр буух, хэт нам өндрөөс шүхрээр буух болон бүлгийн буулт гэсэн 6 төрлийн 727 удаагийн буултыг 4 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. 

Сургалтын хүрээнд шүхэрчин дайчдын усанд сэлэх ур чадварыг дээшлүүлэх болон шүхэр эвхэх, шүхрээр буух дадлага ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цэг онолтын болон усанд сэлэлтийн тэмцээнийг тус тус зохион байгуулав. 

Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн Өгийн нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэж, ард иргэдэд байгаль орчиндоо ээлтэй аялах уриалга бүхий гурван самбарыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн юм. 

Ө.НАСАНТОГТОХ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22