Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25,26-ны өдрүүдэд Баян-Өлгийн аймгийн Толбо сумын нутаг, Толбо нуурын хөвөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганид зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирснээс гадна 108 магтаалч, 21 хуурч, бий биелээчид, хөөмийч, ерөөлч, Урианхай, Тува түмнээс төрөн гарсан урлаг соёлын гавьяат, алдартнуудын төлөөлөл, ОХУ, Бүгд найрамдах Тува Улсын уран бүтээлчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид, Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Говь-Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид оролцож эртний болоод өнөө цагийн их өвийг харуулсан өвөрмөц тоглолтыг сонирхууллаа.
Мөн соёлын биет бус өвийг таниулан сурталчлахын зэрэгцээ түгээн дэлгэрүүлэх сургалтууд, ахуй соёлыг харуулсан үзүүлбэр, уламжлалт спорт, 18 төрлийн тоглоом наадгайг зохиов.
АДМИН








Нийгэм




