Dark Light
Нийгэм | 2022-07-29

Монполимет: Хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаггүй, явуулах ч ёсгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах “Монполимет” ХХК нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчин Туул голын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, туул голд шороо оруулж усны урсгалд нөлөөлсөн байсныг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хяналтаар илрүүлж үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн арилгаж хамгаалалтын бүсийг чөлөөлөх мэдэгдэл өгч ажиллалаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа мэдээлсэн. Тэгвэл Монполимет ХХК-иас тухайн асуудалд тайлбар хийжээ.

Тайлбарт: 

Монполимет ХХК нь уул уурхайн салбарт 30 жил хариуцлагатай үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн, мөн байгаль орчноо өмнөхөөс нь илүү болгох нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг уриалан хийж ирсэн.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан илт худал мэдээлэлд дурдсан шиг бид хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаггүй, явуулах ч ёсгүй юм.

Тухайн үед Драгийн үйлдвэр батлагдсан төлөвлөгөөний дагуу Туул голоос 62 метрийн зайд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд олон хоног үргэлжилсэн ширүүн борооны улмаас компаниудын үүсгэсэн овоолго гулсан голын зах руу нуржээ.

Ашиглалтын үйл ажиллагааны явцад хөрсний гулсалт, нуралт, хөлдүүс, овоолгын талбайн уул техникийн хүндрэлүүд олон тохиолддог. 

Бид байгаль орчныг өмнөхөөс нь илүү нөхөн сэргээж, байгалийн үржил шимт төрхөд нь оруулахыг зорилго болгон ажилладаг бөгөөд нөхөн сэргээлтийн ажилд тодорхой цаг хугацаа шаардагддаг.

Жич: Гулсалт үүсгэсэн хэсгийг Туул голын сав газрын захиргааны ажлын хэсгийн авсан зураг дээр тэмдэглэж харууллаа" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22