Dark Light
Нийгэм | 2022-07-29

Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Прагад өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

FIBA 3x3 сагсан бөмбөгийн “Women Series” тэмцээн өнөөдөр Чехийн нийслэл Прагад эхэлнэ. Шилдэг 12 баг өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” баг оролцох бөгөөд Чех, Португалийн багтай “D” хэсэгт учраа таарав. Өнөөдөр монголын цагаар 18:15 минутад Португалтай, 20:05 цагт талбайн эзэн Чехийн багтай хэсгийн тоглолтоо хийнэ. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хорватын Липикт болсон Гранприд гуравдугаар байрт орсон “Улаанбаатар ММС Энержи” баг энэ амралтын өдрүүдэд (VII.30-31.) мөн Прага хотод болох Дэлхийн “Их Дуулга”-д өрсөлдөхөөр хөл тавиад байгаа юм. 

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22