Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
"Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ сугалаагаар авдагийг болиулж, цоожтой хаалганы цаана нэг ч хүүхэд үлдээхгүй байх зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүрэгт ажиллалаа.
Цэцэрлэгийн гадна байгаа хүүхдийн тоо 2022.07.01-ний байдлаар
Баянзүр дүүрэгт 15243 байсан бол өнөөдрийн байдлаар 4815...
Баянгол дүүрэгт 1871 байсан бол 896...
Налайх 1130 байсныг 346...
Хан-Уул 11702 байсныг 4338...
Сонгинохайрхан 1704 байсныг 742...
Сүхбаатар 1022 байсныг 310...
Чингэлтэйд 1363 байсныг 121 болгож чадахуйц арга хэмжээ авч, зохицуулалт хийгээд байна.
Хүртээмжийг яаж нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авлаа.
Цэцэрлэгийн зориулалттай барилгын ажлыг эрчимжүүлэв
Цэцэрлэгийн зориулалттай барилгын худалдан авна
Цэцэрлэгийн зориулалтаар байр түрээслэж байна
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлсэн,
Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авна.
Хувийн цэцэрлэг байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачлагыг дэмжиж хувьсах зардлыг нэмэгдүүлж олгоно.
Цомцог гэр төслийг хэрэгжүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ гэх зэргээр бүх боломжит хувилбараар ажиллаж байна.
Хамран сургах тойргийг шинээр тогтоож, 1000 туслах багшийг бэлтгэж байна.
Чанартай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
Нэр бүхий төрийн болон хувийн байгууллагууд сул байр, талбайгаар хангахад маш сайн оролцож байгааг онцлон хэлэх хэрэгтэй.
Нийслэл, цахим, бүртгэл, судалгаа, статистик, барилга, эрчим хүчний байгууллагууд хамтран ажиллаж байна.





АДМИН








Нийгэм




