ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia дэргэд “Галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл амжилттай хэрэгжиж байна.
Уг төслийг Эм Си Эс групп, Монголын Урлагийн зөвлөлийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр дэмжин сэргээн засварлах лабораторийн дотоод засвар тохижилтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр төслийн төлөвлөгөөний дагуу эхний хэсгийн худалдан авалтыг хийж лабораторид байршуулсан бөгөөд энэхүү лаборатори байгуулагдсанаар галд өртсөн 20-р зууны Монголын сор бүтээлүүдийг авран хамгаалж, соёлын өвийг сэргээн засварлах ажил эрчимжих юм.
АДМИН








Нийгэм




