Dark Light
Нийгэм | 2022-07-31

Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсэг байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр  “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар боллоо.
Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ.
Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ирж дээрх ажлуудаа хянаж, шалгах хэрэгжилтийг хангана ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22