Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааны бай шагналыг гардууллаа.
1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын МУМУ Гончигбатын Батболдын сүлд хул. Манлай уяач Баярсайханы Лхагва-Очир уясан.
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ААУ Цэндсүрэнгийн Онолбатын хүрэн халзан.
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ишийн Өлзийхутагийн хул хээр (Манлай уяач Навааны Од агсны ач хүү Баяраагийн Эрдэнэбаяр уясан)
4. Дундговь аймгийн Хулд сумын МУАУ Дэмчигцоодолын Эрболдын бор.
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Батхүүгийн Ганхөлөгийн хул (Улсын алдарт уяач Цэндээхүүгийн Батболд уясан) тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.
Шагналыг УИХ-ын гишүүн С.Батболд, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт, Дундговь аймгийн ”Нарны хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт уяач Л.Алтанхуяг, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н. Эрдэнэ-Очир нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Азарганы уралдааны түрүү морийг УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь аймагт шинээр ашиглалтад орж буй 2 өрөө байраар шагнаж урамшууллаа.








АДМИН








Нийгэм




