Dark Light
Нийгэм | 2022-08-01

Нутгийн иргэдийг идэвхтэн байгаль хамгаалагч болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу хугацаатай албан мэдэгдлийг иргэн, аж ахуйн нэгжид хүргэн ажиллаж байна.

Амьтан усанд орох зурвас, мал амьтан ус ундаалах орц, гарц гаргах асуудлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сайшаалтайгаар хүлээн авч байна.

Хирвэстэг жуулчны баазын Захирал н.Өлзийхутаг мал, зэрлэг амьтан, нутгийн иргэдийн талаарх мэдээллийг өгч тохиромжтой цэгүүдэд орц, гарц гаргах арга хэмжээг хэрэгжүүлж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Далайн гялбаа жуулчны бааз мал амьтан усанд орох цэгийг чөлөөлөөд зогсохгүй, замын хажууд морин аялагч явах, мал бэлчих зай гаргах зорилгоор хашаагаа замаас татах санаачлаг дэвшүүлэв. Мөн идэвхтэй байгаль хамгаалагч нарыг нэгдсэн хантаазтай болгох ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Хатан тур жуулчны бааз, Сумын заан Э.Үүрцайх нарын мал бэлчээрлэх орц гарц гаргасныг БОАЖ-ын Сайдын зүгээс сайн жишиг болохыг тодотгон хэллээ.

Нутгийн иргэдийг идэвхтэн байгаль хамгаалагч болгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22