Dark Light
Нийгэм | 2022-08-01

PSY-ын тоглолтын тайзан дээр ажиллаж байсан Монгол залуу нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын од PSY “Summer Swag” зуны тоглолтоо Ганвон мужийн Гангнён цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 31-ний өдөр хийжээ. Уг тоглолтын дараа тайзны гэрэл буулгаж байсан 20 орчим настай гадны иргэн 20 метр өндрөөс унаж амиа алдсан тухай мэдээлсэн байна.

Уг эрэгтэй Монголоос ирсэн бөгөөд ойролцоох эмнэлэгт нас барсан гэжээ. Ослын шалтгааныг нарийн тогтоохоор цагдаа нар хэргийн газарт ажиллаж байна.  

Осол орон нутгийн цагаар 31-ний ням гарагт үдээс хойш 15:52 цагт болжээ. Уг эрэгтэй өмнөх өдөр нь 18:00 цагаас болсон тоглолтын гэрлэн цамхгийг барилцсан ба маргааш нь буцааж буулгаж байсан ажээ.

Эх сурвалж: KBI Zoom, allkpop 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22