Dark Light
Нийгэм | 2022-08-01

Хийлдэг гудас хөмөрч 4 настай хүүхэд амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нуурт хүүхэд живлээ” гэх дуудлага мэдээллийн дагуу  шалгахад 4-5 насны 2 хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, 4 настай, эмэгтэй хүүхэд усанд живэн амь насаа алдаж, 5 настай, эмэгтэй хүүхдийг Онцгой байдлын алба хаагчидтай хамтран уснаас татан гаргаж амь насыг нь аварсан байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг гол, ус, нуурт харгалзах хүнгүйгээр оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрсдэлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22