Dark Light
Нийгэм | 2022-08-01

Жимс түүхээр яваад төөрсөн эмэгтэйг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Дулаанхан" ууланд 7 сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд 3 том хүн, 1 хүүхэд жимс түүхээр гараад 1 хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг 7 сарын 30-ны өдрийн 17:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг, ар гэрийн хамтаар 17:37 цагт гарч, 50 км замыг туулан 19:20 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Н/40 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас эхлэн зохион байгуулж “Хүрээтийн -Ам” гэдэг газраас зүүн хойд зүгт 14 км-т “Алантын-Ам” гэдэг газарт айлын өвөлжөөнөөс 20:40 цагт эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22