Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар иргэн Г, /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 27-ны өдрийн 16:33 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 7 сарын 28-ны өдрийн 05:00 цагаас 20:40 цагт хүртэлх хугацаанд тус аймгийн Булган сумын харьяат иргэн Г/45 настай, эрэгтэй/-ийг тус сумын 2 дугаар багийн “Модон гүүр" гэдэг газраас 5 дугаар багийн “Улаан-Эрэг" гэдэг газар хүртэл 53 км-т “Хэрлэн" голын усаар завиар урсан 3 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 7 сарын 31-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 4 хүн “Туул" голын эрэгт амарч байснаас 1 хүн согтуугаар голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 29-ний өдрийн 15:48 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /31 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг 10:38 цагт эхлүүлэн 15 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас баруун зүгт 24 км-т тус дүүргийн 11 дүгээр хороо “Зэл" амралтын газрын зүүн хойд талд “Туул" голын салаанд хайргадсан байсан цогцсыг 15:40 цагт олж гарган тус дүүргийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




