Dark Light
Нийгэм | 2022-08-01

Соёлын өвийг сэргээн засварлагчид хамтарсан судалгаа хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2 улсын хамтарсан судалгааны баг Өвөрхангай, Архангай аймагт орших Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээ зэрэг дурсгалт газар анхан шатны болон нарийвчилсан судалгаа хийгдсэн байна.

Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалтад эрсдэл үүсгэж буй хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон, ан цав, хагарал, цууралт дээр хэмжилт хийн, наалт нааж, агаарын зураглалаар гадаргын тоон загвар 3D модел үүсгэж, гарсан үр дүнг тайлагнах зорилго бүхий энэхүү судалгааны багт БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны хэлтсийн дарга Kim Seong-Do, ахлах судлаач Park Chan Min, эрдэм шинжилгээний ажилтан Lee Ha Na, эрдэм шинжилгээний ажилтан Kim Sung Han, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Барилга, архитектурын соёлын өвийн судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Эрдэнэцогт, МУ-ын Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Ж.Цамбагарав, Түүхэн дурсгалт барилга хариуцсан мэргэжилтэн, архитектор А.Эрдэнэцэцэг болон Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар тэргүүтэй хамт олон ажилласан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19