Dark Light
Нийгэм | 2022-08-01

Монголын зохиолчдын эвлэлийн “Номын төв” үүдээ нээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Утга зохиолын ордонд 2022 оны 8-р сарын 2-ноос “Номын төв” ажиллах гэж байна. 

Уг төвд МЗЭ-ийн гишүүн зохиолчид болоод салбар салбарын тэргүүлэх судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдийн бүтээлийг борлуулахаас гадна уран зохиол, туурвил зүйн сургалт, уншигч, зохиолчдын  уулзалт, сар тутам хуучин номын солилцоо, улирал тутам Ховор номын дуудлага худалдаа явуулах юм. Мөн МЗЭ-ийн гишүүн зохиолчид шинэ номын нээлтээ хийх боломжтой. 

Номын төвийн анхны үйлчлүүлэгчээр эх дэлхийнхээ энхийг сахиулж явсан монгол цэрэг тодорлоо. 

Номхон далайн дундах жижигхэн арал, Арабын хойг, Африкийн элсэн цөлд байлдааны ажиллагаанд оролцож явсан Баатарцогтын ОЮУНБАТЫН “Монгол легионерийн өчил” номын нээлт 2022 оны 8-р сарын 2-ны 12 цагт МЗЭ-ийн “Номын төв”-д болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19