“Туул голын сав газрын захиргаанаас энэ сарын 01-ний өдөр 01/424 тоот албан бичгийг Авлигатай тэмцэх газарт илгээжээ.
Авлигатай тэмцэх газар энэ сарын 06-нд албан бичгийг хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа: "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь дээ. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна" хэмээн нийтэлжээ.
АТГ-аас ирүүлсэн бичигт:
"Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэжээ.

АДМИН








Нийгэм




