Dark Light
Нийгэм | 2022-08-01

Наймдугаар сард зохион байгуулагдах барилдааны хуваарь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүрээ цам-Даншиг наадам  наймдугаар сарын 06, 07- ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 8-р сарын 06-ны 12:00 цагаас цагаас эхэлнэ. 

Үндэсний спортын VII наадмын  Үндэсний бөхийн барилдаан 8-р сарын  11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. 

Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцоно. Нэг баг 3 бөхийн (улс, аймаг, сумын цолтон) бүрэлдэхүүнтэй бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана. 

Аймаг,  дүүргүүдийн  1-6-р байранд  шалгарсан багуудад  мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цомыг гардуулна. 

Наймдугаар сарын 14-нд  "Нүүдэлчин монгол соёлын наадам"- д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн "Сайханы саравч" гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22