Dark Light
Нийгэм | 2022-08-02

Увс аймагт баяр наадам, нийтийг хамарсан арга хэмжээг хориглолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малын гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Увс аймгийн Засаг даргын тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох захирамж гаргажээ. Захирамжид: 

БАЯР НААДАМ, НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ;

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа тул 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд, Өмнөговь сумдад, 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосугай.

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ж.Александр), Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга) Цагдаагийн газрын дарга (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22