Dark Light
Нийгэм | 2022-08-02

Гүүр угсралтын ажил гүйцэтгэж байсан иргэн голд урсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өлзийт суманд зам, гүүрийн ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 8 сарын 1-ний өдрийн 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 15:10 цагт ангиас гарч 103 км замыг туулан 18:27 цагт очиход “Орхон” гол дээр шинээр гүүр угсралтын ажлыг гүйцэтгэж байсан иргэн С /24 настай, эрэгтэй/ голын усан доторх гүүрний байгууламж дээр ажиллах явцдаа урсаж, живсэн байсан тул тус байгууллагын ажилчид, ар гэрийнхэнтэй хамтран мөн өдрийн 18:30 цагаас 22:00 цаг хүртэл осолдсон газраас зүүн зүгт 7 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 8 сарын 2-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22