Дорнод аймгийн .... сумын нутагт ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн тухай дуудлагыг 8 сарын 01-ний өдрийн 18:58 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 19:41 цагт ангиас гарч 70 км замыг туулан мөн өдрийн 21:27 цагт тухайн газарт очсон ба 8 сарын 02-ны өдрийн 04:00 цагт тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А /12 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




